Цэцэг бэлэглэх тухай түүх

Цэцэг бүхэн өөрийн гэсэн хэлтэй байдаг. Цэцгийн хэл нь цэцгээр дамжуулж хүн төрөлхтөн өөрийн бодол, санаа, сэтгэлээ илэрхийлдэг. Цэцэг хэдийгээр ярьж чадахгүй ч гэлээ хамгийн хүчтэйгээр хүний сэтгэлийг илэрхийлж байдаг.

Хүн төрөлхтөн бие биендээ цэцэг бэлэглэж эхэлсэн нь тэртээ эртний Грекийн үеэс эхэлсэн түүхтэй. Тэр үед цэцгээс гадна навч, цэцгийн мод зэргийг бэлэглэдэг байсан бөгөөд эдгээр нь бүгд утга учиртай байсан. Эртний Грекийн домогт үлгэрт дурлалын бурхан мэндлэх үед сарнай цэцгийн тухай үлгэр бий болж тэр үеэс эхлэн сарнай цэцэг хайр дурлалын бэлэг тэмдэг болсоор өнөөг хүрсэн. 19 дүгээр зуунд Францад цэцгийн хэл дэлгэрч үүний дараагаар Англи, Америкт дэлгэрч хөгжсөн. Цэцгийн хэлний тухай ном хэвлэл олноор гарч эдгээрийн гол уншигч нь ихэс дээдсийн авхай нар байсан. Мөн эдгээр номонд бичигдсэний дагуу улс улсын хааны ордны цэцэрлэгт хүрээлэн улам илүүгээр өнгө нэмж байсан.

Олон нийтэд 19 дүгээр зууны дунд үеэс цэцгийн хэл болон цэцэг бэлэглэх ёс заншлыг хүлээж авсан. Тухайн үед нийгэм төдийлөн нээлттэй байгаагүй, олон хүний хажууд хайраа илчлэх нь ичгүүртэй хэрэг гэж боддог байсан тул дурлалт хосууд цэцэг бэлэглэж хайраа илчилдэг байжээ.

Цаг хугацаа хөгжсөөр цэцэг нийгмийг чухал бэлэг болсон, цэцгийн хэлийг маш сайн мэдсэнээр бэлэглэж байгаа хүнийхээ цаад санааг нарийн гаргаж чадна.

Уншиж байна...