Бид цахим дэлгүүрээ нээлээ

Орчин үеийн завгүй залуусын амьдралын хэв маяг өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаатай холбоотой бид амьд цэцгийн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүллээ. Маш олон гадаадад ажиллаж амьдардаг Монголчууд эх орондоо байгаа хайртай дотны хүмүүсдээ цэцэг хүргүүлэх хүсэлт бидэнд ирүүлдэг. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагын үндсэн дээр бид онлайн худалдааны веб хуудсаа нээн зах зээлд танилцуулж байгаадаа баяртай байна. Ингэснээр дотоодын болон олон улсын төлбөр тооцооны карт хүлээн авах боломж нээгдэж байна. Та олон улсын Master, Visa карт, дотоодын бүх карт, мөн Qpay ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой боллоо. 

Илүү дэлгэрэнгүйг онлайн чатаар холбогдон бидэнд хандаарай. 

Flower fairy хамт олон 

Дэлгэрэнгүй

Үхрийн ордны ээлтэй цэцэг

Үхрийн орд: (4-р сарын 21 – 5-р сарын 21)

Үхрийн орд нь өөрөө мэдрэмжийн гоо зүйн таашаал авахыг хүсдэг, буурь суурьтай, гэхдээ зөрүүд хүмүүс байдаг.

Үхрийн ордны ээлтэй цэцэг: Башир цэцэг (хадаас, гвоздика)

Башир цэцэг нь Үхрийн ордны ихэмсэг, бодит байдлыг эрхэмлэн, хайраар бялхааж байдаг. Мөн үхрийн ордны хүмүүс үр хүүхдээ өөрөөсөө илүү хайрладаг учир ээж нарын цэцэг болох башир цэцэг хамгийн тохиромжтой цэцэг юм.

Дэлгэрэнгүй

Хуримын захиалга авч эхэллээ

Хуримын бүхий л амьд цэцгийн захиалга авч эхэллээ.

2017 онд нийт 17 хосын хуримын амьд цэцгийн чимэглэл хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон таны хүссэн өнгө, дизайнаар амьд цэцгийн чимэглэл хийнэ. Эмэгтэй хүн бүрийн "Үнсгэлжин" болох хамгийн нандин мөчөө амьд цэцгийн тансаг үнэр дунд хэзээ ч мартагдашгүй тэмдэглэн өнгөрөөгөөрэй. 

 

Бидэнтэй холбоо барих утас: 8009-4555, 8810-6618

Facebook: https://www.facebook.com/flowerfairyflowershop/ 

Дэлгэрэнгүй

Мэлхийн ордны ээлтэй цэцэг

Мэлхийн орд (6 - р сарын 22 – 7- р сарын 22)

Мэлхий ордны хүмүүс бусдад эцэг эх шиг халамжтай бөгөөд хүүхэд шиг гэнэн ааштай, мөн маш хүчирхэг хүмүүс байдаг.

Сэтгэл хөдлөл их, мэдрэмж өндөр, халамж ихтэй, гэр бүл нь хамгаас эрхэм энэ ордныхны ээлтэй цэцэг нь "зэрлэг сарнай" юм.

Зэрлэг сарнай нь мөнхийн хайр, хүндлэл, энх тайванг илэрхийлдэг учир энэ ордны шинж чанарыг илэрхийлэх хамгийн тохиромжтой цэцэг юм.

Дэлгэрэнгүй

Flower Fairy Зайсанд тун удахгүй нээгдэнэ

Манай хамт олон үйлчлүүлэгч та бүхэндээ улам ойртохоор ажиллаж байна. Дараагийн салбар Зайсан Стар худалдааны төвд тун удахгүй...

Дэлгэрэнгүй
Уншиж байна...