Сарнай

Бэлгэдэл: хайр дурлал, гоо үзэсгэлэнг бэлгэддэг

Улаан:

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “ Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурлалын бэлэг тэмдэг болсон байна.

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Гал халуун хайр, хамтдаа байхыг илэрхийлнэ

Цагаан:

Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм. Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг. Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Гэгээлэг, эрхэмсэг, ариун нандин хайр, хүндлэлийг ирэгхийлнэ. 

Ягаан:

Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна. Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна.Гэхдээ улаан сарнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг, ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг.

Жишээ нь: Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно. Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна.

  • Хайртай хүндээ бэлэглэнэ
  • Сэтгэл хөдлөл, хайрын амлалт, анхны хайр, сэтгэлээ илчлэх

Шар:

Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхөддөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог. Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг. Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

  • Найздаа бэлэглэнэ
  • Нөхөрлөл, сайн сайхан аз жаргалыг илэрхийлнэ

Шаргал:

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Зөвхөн түүнд л хайртайгаа илэрхийлнэ

Улбар шар:

Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ

Чирнэээлэн ягаан:

Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Чирнэээлэн ягаан сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг. Мөн Чирнээлэн ягаан сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.

  •  Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Хайр сэтгэл, чиний аз жаргал хамгаас эрхэм

Ногоон:

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Үүрдийн залуу нас, энгийн байдлыг илэрхийлнэ

Хар:

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Цорын ганц хайр

 

1ш: Чи миний цорын ганц хайр

3ш: Би чамд хайртай

5ш: Чи надаа таалагдаж байна

7ш: Нууцхан хайр

9ш: Бат бөх хайр

11ш: Насан туршдаа хайрлая

13ш: Бат бөх нөхөрлөл

15ш: Уучлалт хүсэх

17ш: Үүрд чамтай хамт байх

19ш: Үүрдийн хайр

21ш: Чин сэтгэлийн хайр

51ш: Миний сэтгэлд ганц чи л байгаа

99ш: Энэ насны ганцхан хайр

Уншиж байна...