Лили

Гэгээн ариун, эрхэмсэг, тансагыг бэлгэддэг лили цэцгийн домог маш олон байдаг. Заримаас нь та бүгдэд сонирхуулъя. Германы Harz уулын энгэрт Алис гэх үзэсгэлэнт охин ээжтэйгээ амьдран суудаг байж ээ. Нэгэн өдөр тэрүүгээр өнгөрч явсан Гүнтэн түүнийг олж хараад тэнгэрийн дагина буугаад ирж гэмээр үзэсгэлэнд нь татагдан хамт явахыг хүссэн боловч Алис охин зөвшөөрсөнгүй. Гүнтэн өөрийн хэргэм зэргээ ашиглан юуг ч хийж болно хэмээн хүчээр авч явах гэсэн боловч Алис охин тэнгэр газраас өршөөл хайн орилоход хуй салхи босон Алис охин алга болж байсан газар нь анхилам Лили цэцэг ургасан байж ээ.

Мөн Лили цэцэг Адам, Ева хоёрын нулимснаас үүссэн гэж ярьдаг учир Христосын шашинд Гэгээн Мариагын цэцэг ч гэж үздэг.

Эмэгтэй хүний зориг тэвчээрийг илэрхийлдэг. Мөн бүх зүйл сэтгэлчлэн бүтэх, аз жаргал хүсэх, эрхэмсэг байдлыг илэрхийлж байдаг.

 

Өнгөний бэлгэдэл:

Цагаан:

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Гэнэн цайлган, заяаны хань, санаа нийлсэн анд нөхөр гэсэн утгыг илэрхийлнэ

Ягаан:

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Цэвэр цэмцгэр, эрхэмсэг байдлыг илэрхийлнэ.

Шар:

  • Хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Баян чинээлэг, аз жаргалыг илэрхийлнэ.

Уншиж байна...